Family Вэбээр харах

Гэр бүлийн байршлын апп

Гэр бүлээ нэг дэлгэц дээр.

Хүүхэд сургуульдаа ирлээ, гэртээ орлоо гэдгийг асуулгүй мэд. Нуугдмал хяналт биш — хүн бүр юу хуваалцаж байгаагаа өөрөө хардаг.

Android — удахгүй iPhone — удахгүй

Апп удахгүй олон нийтэд нээгдэнэ. Эхний 7 хоногт Бүрэн багцын бүх боломж нээлттэй, карт шаардахгүй.

Бидний зарчим

Нуугдмал хяналт биш.

Байршлын апп итгэлийг эвдэж ч, бэхжүүлж ч чадна. Family-г хоёр дахь замаар нь хийсэн — доорх дөрөв нь амлалт биш, аппын ажилладаг арга.

Апп өөрийгөө нуудаггүй

Байршил илгээж байх үед утсан дээр мэдэгдэл байнга харагдана. Хүүхэд «Юу хуваалцаж байна вэ?» дэлгэцээс яг ямар мэдээлэл, хэзээ явсныг өөрөө хардаг.

Насанд хүрэгч — зөвхөн өөрийн зөвшөөрлөөр

Эхнэр нөхөр, насанд хүрсэн хүү охин байршлаа өөрөө хүсвэл л хуваалцана. Хэний ч зөвшөөрөлгүй, хэзээ ч зогсооно. Харилцан хуваалцсан үед л бие биеэ харна — нэг талын хяналт техникийн хувьд боломжгүй.

Явсан замыг чинь хэн ч харахгүй

Насанд хүрэгчийн замын түүхийг сервер огт хадгалдаггүй — зөвхөн сүүлийн цэг. Зогсооход тэр цэг ч арилна. Хүүхэд 18 хүрэх жилээс энэ горимд автоматаар шилжинэ.

Зар байхгүй, мэдээлэл зарахгүй

Зар сурталчилгаа, гуравдагч этгээдийн аналитик байхгүй. Мэдээллийг зөвхөн танай гэр бүл харна. Хуулбараа хэдийд ч татаж, устгуулж болно.

Боломжууд

Утасдаж асуух шаардлагагүй болно.

«Ирлээ», «гарлаа» мэдэгдэл

Гэр, сургууль, дугуйлангаа бүс болгон тэмдэглэ. Хүүхэд ирэх, гарах бүрд танд мэдэгдэл ирнэ.

Шууд байршил

Замд явж байхад 30 секунд тутам шинэчлэгдэнэ. Машинд яваа, алхаж яваа, хэр хурдтай — нэг мөрөөр.

Өдрийн явдал, аялал

Хүүхдийн өдөр хаана, хэр удсаныг цагийн хуваариар. Түүх 30 хоног хадгалагдаад автоматаар устна.

«Ирж ав» дуудлага

Хүүхэд нэг товчоор дуудна. «Ирж байна» гэж хариулмагц тэр таныг замд хэдэн минутын зайтай явааг харна.

SOS үргэлж үнэгүй

Яаралтай үед нэг товч. Зөвшөөрөл олговол эцэг эхийн утас чимээгүй горимд байсан ч дуугарна.

Сэрэмжлүүлэг

Цэнэг бага, хурд хэтэрсэн, тогтсон цагт гэртээ ороогүй, холбоо тасарсан. Хэрэгтэйгээ л асаана.

Эмээ өвөө, хол байгаа аав ээж

«Зөвхөн харах» эрхээр урина. Ач зээгээ хаана байгааг харж, зүрх илгээнэ — тохиргоонд хүрэхгүй.

Даалгавар ба дэлгэцийн цаг Android

Даалгавраа хийвэл нэмэлт минут олно. Хязгаар шийтгэл биш, хэлэлцээр болно.

Түр хуваалцах

Шөнө гэртээ харих, хол замд гарахдаа байршлаа 1 эсвэл 3 цагаар л нээнэ. Хугацаа дуусмагц өөрөө унтарна.

Эхлэх

Таван минут. Гурван алхам.

  1. Гэр бүлээ үүсгэ

    Аппыг суулгаад «Би эцэг эх»-ийг сонгоно. Өгсөн сэргээх кодоо хадгалбал утсаа сольсон, алдсан ч бүртгэл тань хэвээр.

  2. Код гаргаад урь

    Тохиргооноос K7M2QX маягийн 6 оронтой код гаргана. Хүүхэд, эхнэр нөхөр, эмээ өвөө тус бүрд өөр төрлийн урилга.

  3. Хүн бүр өөрөө зөвшөөрнө

    Нэгдэж буй хүн юу цуглуулахыг уншаад зөвшөөрнө. Насанд хүрэгч байршлаа хуваалцах эсэхээ тэр дороо өөрөө сонгоно.

Вэбээр харах

Апп суулгахгүйгээр, компьютерээс.

Ухаалаг утасгүй эмээ өвөө, ажлын компьютер дээрээ нэг харчихмаар аав ээжид. Зөвхөн харна — тохиргоо, дүрэмд хүрэхгүй.

  1. Гэр бүлийн гишүүн аппаасаа Тохиргоо → Вэб хяналт → Код гаргах дарна.
  2. Гарсан 6 оронтой кодыг энд оруулна. Код 10 минут хүчинтэй, нэг л удаа ашиглагдана.
  3. Хөтөч зөвхөн харна, 12 цагийн дараа өөрөө гарна. Цонхоо хаахад ч гарна — нийтийн компьютерт юу ч үлдэхгүй.
  4. Хэн нэвтэрснийг код гаргасан хүн аппаасаа харж, нэг товчоор гаргана.

Аппаас гаргасан 6 оронтой код.

Үнэ

Хүн тус бүрээр биш — гэр бүлээрээ.

Нэг төлбөр бүх гишүүнд үйлчилнэ. Эхний 7 хоногт Бүрэн багц нээлттэй; дараа нь төлөхгүй бол Суурь багцаар үргэлжилнэ.

Одоогоор бүх боломж үнэгүй. Багцууд удахгүй нэвтэрнэ — эхлэхээс өмнө аппаар мэдэгдэнэ.

Family Суурь

₮0хугацаагүй
  • 3 гишүүний одоогийн байршил
  • 5 минут тутам шинэчлэгдэнэ
  • SOS дуудлага
  • Хуваалцах, зогсоох — бүх хяналт өөрт чинь
  • Түүх, бүсийн мэдэгдэл, сэрэмжлүүлэг байхгүй

Family Бүрэн

₮9,900сард · бүх гэр бүлд
  • Хязгааргүй гишүүн, эмээ өвөөг урих
  • 30 секунд тутмын шууд байршил
  • «Ирлээ, гарлаа» мэдэгдэл, бүх сэрэмжлүүлэг
  • 30 хоногийн түүх, аялал, замын зураглал
  • «Ирж ав», даалгавар, түр хуваалцах
6 сар · ₮49,900 −16% 12 сар · ₮89,900 −24%

Төлбөрийг апп дотроос QPay-ээр, өөрийн банкны аппаар төлнө. Автомат суутгал байхгүй — хугацаа дуусахад өөрөө сунгана. Төлбөртэй багц нь боломж нээдэг болохоос бусад хүний байршилд хандах эрх олгодоггүй.

Түгээмэл асуулт

Шулуухан хариулт.

Эхнэр, нөхрөө мэдэгдэхгүйгээр хянаж болох уу?

Үгүй. Насанд хүрэгч байршлаа зөвхөн өөрийн утсан дээрээс, өөрөө зөвшөөрч хуваалцана. Апп өөрийгөө нуудаггүй, байршил илгээж байхад мэдэгдэл харагдана, сард нэг удаа «та байршлаа хуваалцаж байна» гэж сануулна. Та өөрөө хуваалцаагүй бол бусад насанд хүрэгчийг харахгүй.

Хүүхэд маань хуваалцахыг өөрөө унтрааж чадах уу?

Насанд хүрээгүй хүүхэд түр зогсоох, гэр бүлээс гарах хүсэлт илгээнэ — эцэг эх шийднэ. Утасны байршлын зөвшөөрлийг унтраавал танд «холбоо тасарсан» гэж шудрагаар харагдана. 18 хүрэх жилээс бүх шийдвэр өөрт нь шилжинэ.

Мэдээлэл хаана хадгалагдах вэ?

Шифрлэгдсэн холболтоор ХБНГУ-д байрлах серверт — үүнийг та нэгдэхдээ тусад нь зөвшөөрнө. Хүүхдийн байршлын түүх 30 хоногийн дараа автоматаар устна. Дэлгэрэнгүйг Нууцлалын бодлого-оос.

Эмээ, өвөө маань ухаалаг утасгүй. Харж чадах уу?

Чадна. Та аппаасаа вэб код гаргаж өгөхөд тэд компьютер, таблетын хөтчөөс энэ хуудсаар нэвтэрч харна. Хөтөч зөвхөн харах эрхтэй — таны түлхүүр тэнд очихгүй, юу ч өөрчилж чадахгүй, 12 цагийн дараа өөрөө гарна; та аппаасаа хэдийд ч гаргаж болно. Ухаалаг утастай бол «зөвхөн харах» эрхээр апп руу урьж болно — тэгвэл кодоо өөрсдөө гаргана.

iPhone дээр ажиллах уу?

iPhone хувилбар бэлтгэгдэж байна. Одоогоор Android утсанд APK файлаар суулгана; Google Play, App Store-ийн хувилбар удахгүй.

Батарей их идэх үү?

Хөдөлгөөнгүй үед байршлыг ховор, хөдөлж байхад ойр ойрхон авдаг. Цэнэг 15%-аас доош ороход өөрөө хэмнэх горимд шилжиж, энэ тухай хүүхэд ч, эцэг эх ч хардаг.

Төлбөрөө төлөхөө больвол мэдээлэл маань устах уу?

Үгүй. Суурь багцад шилжинэ: гишүүд, бүс, тохиргоо хэвээр үлдэнэ. Дахин идэвхжүүлэхэд тэр дороо үргэлжилнэ.

Өнөө орой гэр бүлээрээ суулгаад үз.

7 хоног Бүрэн багцаар, карт шаардахгүй.

Удахгүй нээгдэнэ