Хүчинтэй огноо: 2026-11-20 (өмнөх: 2026-10-02 — «Байршлын дохионы чанар» мөр нэмэгдсэн: Wi-Fi хэш, хиймэл дагуулын тоо, Google Location Accuracy)
Мэдээлэл хариуцагч: «Нолго арвижих» ХХК (улсын бүртгэлийн регистр 3013944), Монгол Улс · info@familyapp.mn
Энэ бодлого нь Family апп (mn.family.child) болон вэбээр харах хуудсанд (familyapp.mn) хамаарна.
Family бол нэг апп: эцэг эх, хүүхэд, гэр бүлийн бусад гишүүн — хүн бүр өөрийн утсан дээр, өөрийн үүргээр
ашиглана. Өмнө нь тусдаа байсан «Family — Эцэг эх» (mn.family.parent) аппыг одоо ч ашиглаж буй хүмүүст
мөн энэ бодлого үйлчилнэ.
Family нь хүүхдийн мэдэхгүйгээр ажилладаг тагнуулын хэрэгсэл биш. Хүүхдийн утсан дээр Family апп:
Гэр бүлийн насанд хүрсэн гишүүн бүр (эцэг эх, эхнэр нөхөр, насанд хүрсэн хүү охин, өвөө эмээ) байршлаа зөвхөн өөрөө хүсвэл хуваалцана. Үүнийг хэн ч түүний өмнөөс шийдэхгүй — гэр бүлийн эзэн ч, төлбөр төлөгч ч биш.
Төлбөртэй багц нь боломж (түүх, мэдэгдэл, гишүүний тоо) нээдэг болохоос бусад хүний мэдээлэлд хандах эрх олгодоггүй.
| Төрөл | Юу | Яагаад | Хэнд харагдах |
|---|---|---|---|
| Байршил (нарийвчилсан) | өргөрөг, уртраг, нарийвчлал, цаг | гэр бүлд байршил харуулах, бүсэд орох/гарахыг мэдэгдэх | хүүхдийнх — гэр бүлийн эцэг эх, асран хамгаалагч; насанд хүрэгчийнх — зөвхөн өөрөө хуваалцаж буй үед, мөн хуваалцаж буй гишүүдэд |
| Хөдөлгөөний төлөв (тусдаа зөвшөөрлөөр) | утас зогсож байгаа, алхаж байгаа, машинд яваа эсэх — зөвхөн энэ нэг үг. Алхмын тоо, эрүүл мэндийн өгөгдөл цуглуулахгүй | байшин дотор байршил алдаатай үсрэхэд худал «гарлаа», худал «явж байна» гэж харуулахгүйн тулд | зөвхөн сервер (гэр бүлд зөвхөн «алхаж / машинд» гэсэн дүрс) |
| Байршлын дохионы чанар | Wi-Fi: ойролцоох Wi-Fi чиглүүлэгчийн (router) танигч ба дохионы хүч (Android — ойрын; iPhone — зөвхөн холбогдсон нэг). Танигч нь серверт эргэлтгүй хэш болж хадгалагдана — сүлжээний нэр, нууц үг, таны интернэт хэрэглээ БИШ. Хиймэл дагуул (зөвхөн Android): байршил бодоход ашигласан дагуулын тоо ба дохионы дундаж хүч — хоёр тоо л. Тохиргоо (зөвхөн Android): «Google Location Accuracy» асаалттай эсэх | байшин дотор GPS сул үед байршлыг зөв гаргах, тэмдгийг гудамжинд биш тухайн байшин дотор харуулах; тохиргоо унтраалттай бол эцэг эхэд асаах зөвлөмж өгөх | зөвхөн сервер (эцэг эхэд зөвхөн «нарийвчлал унтраалттай» гэсэн зөвлөмж); Wi-Fi хэш нь тухайн гэр бүлийн байршлыг л засахад ашиглагдана |
| Төхөөрөмжийн төлөв | батарейн хувь, цэнэглэж буй эсэх, үйлдлийн систем | «утас унтарлаа», «цэнэг багасч байна» гэдгийг мэдэхэд | зөвхөн гэр бүл |
| Төрсөн он (сонголтоор, хүүхэд) | зөвхөн он — сар, өдөр биш | 18 хүрэхэд насанд хүрэгчийн (өөрийн зөвшөөрлийн) горимд автоматаар шилжүүлэхэд | зөвхөн гэр бүлийн эцэг эх |
| Байршил хуваалцах төлөв | хуваалцаж байна / түр зогсоосон / хуваалцахгүй, хугацаа | насанд хүрэгчийн сонголтыг хэрэгжүүлэх, бусдад үнэн төлөв харуулах | зөвхөн гэр бүл |
| Нэр, профайл зураг | хэрэглэгчийн өөрөө оруулсан | гэр бүлийн гишүүдийг ялгахад | зөвхөн гэр бүл |
| Мэдэгдлийн токен | FCM/APNs токен | мэдэгдэл хүргэхэд | зөвхөн сервер |
| Нэвтрэлт (сонголтоор) | утасны дугаар; эсвэл и-мэйл хаяг (нэвтрэх код илгээхэд л); эсвэл улсын ДАН системээр баталгаажсан овог нэр. Регистрийн дугаарыг хадгалахгүй — зөвхөн эргэлтгүй хэш. ДАН-аас ирэх зураг, хаяг зэргийг авмагц устгана. ДАН-аар баталгаажсаны дараа үүсгэсэн нэвтрэх ПИН — зөвхөн эргэлтгүй хэш хэлбэрээр (ПИН өөрөө хадгалагдахгүй); ПИН-ээр нэвтрэхдээ оруулсан регистрийн дугаарыг бүртгэлийг олоход л ашиглаад хадгалахгүй | нэвтрэх, утсаа алдахад бүртгэлээ сэргээх | зөвхөн сервер |
| Вэбээр харах нэвтрэлт | хөтчийн төрөл (user-agent), нэвтэрсэн ба сүүлд хандсан цаг. Cookie ашиглахгүй; нэвтрэлтийн түлхүүр зөвхөн тухайн хөтчийн цонхонд, хэшлэгдсэн хэлбэрээр л серверт | код гаргасан гишүүнд «хэн нэвтэрснийг» харуулах, гаргах боломж олгох | зөвхөн код гаргасан гишүүн |
| Багц, төлбөр | багцын хугацаа, нэхэмжлэхийн дүн, төлөв. Картын болон дансны мэдээлэл бидэнд ирэхгүй — төлбөрийг банк, QPay шийднэ | төлсөн багцыг идэвхжүүлэх, баримт | гэр бүлийн эзэн, сервер |
| Зөвшөөрлийн бүртгэл | зөвшөөрсөн бичвэрийн хувилбар, огноо | зөвшөөрлийг нотлох (хуулийн шаардлага) | зөвхөн сервер |
| Аппын хэрэглээ (зөвхөн Android, хүүхдийн утас) | сошиал аппуудын өдрийн хэрэглээний минут | эцэг эхийн тавьсан цагийн хязгаарыг хэрэгжүүлэхэд | утаснаас гардаггүй — зөвхөн төхөөрөмж дээр боловсруулагдана |
Бид цуглуулдаггүй: харилцагчийн жагсаалт, зурвас, дуудлагын түүх, вэб хөтлөлтийн түүх, микрофон, камерын бичлэг, зар сурталчилгааны танигч.
Зөвхөн үйлчилгээг ажиллуулахад: байршлыг гэр бүлийн гишүүдэд харуулах, бүсийн мэдэгдэл, SOS дохио, өдрийн тойм, сарын дүн.
Бид мэдээллийг зардаггүй, зар сурталчилгаанд ашигладаггүй. Аналитик, зар сурталчилгааны SDK ашигладаггүй.
Family-ийн өөрийн хямдрал, саналын мэдэгдэл. Зөвхөн «эцэг эх» эрхтэй насанд хүрсэн гишүүнд, гэр бүлийн багцын төлөвт (жиш. туршилт дуусах гэж буй, багц дууссан) тулгуурлан, гэр бүлд 7 хоногт хамгийн ихдээ 1 удаа, шөнө (21:00–10:00) илгээхгүйгээр. Байршил, хөдөлгөөний мэдээллийг үүнд ашиглахгүй; хүүхдэд, «зөвхөн харах» гишүүнд хэзээ ч илгээхгүй. Тохиргоо → «Хямдрал, саналын мэдэгдэл»-ийг унтраавал ирэхгүй — SOS, бүсийн болон үйлчилгээний мэдэгдэл хэвээр.
Үйлчилгээг ажиллуулахад зайлшгүй дараах байгууллагуудаар дамжина. Тэд мэдээллийг зөвхөн тухайн үйлдлийг гүйцэтгэхэд ашиглана:
Газрын зураг дээрх хаяг хайх, зам тооцоолох үйлчилгээ болон газрын зураг нь манай өөрийн серверт ажилладаг — байршлыг гуравдагч этгээдэд илгээдэггүй. Хиймэл дагуулын зургийг (Esri) манай сервер дамжуулан авдаг: таны утас Esri руу шууд холбогддоггүй, таны IP хаяг, бүртгэл, байршил дамжихгүй — зөвхөн зургийн хавтангийн дугаар.
⚠ Хүүхдийн утсан дээр эцэг эхийн түүхий координат харагддаггүй — зөвхөн бүсийн нэр («Гэрт», «Ажил дээр») эсвэл хугацаа харагдана.
Хууль ёсны шаардлага. Эрх бүхий байгууллага (цагдаа, шүүх, прокурор) Монгол Улсын хуульд заасан үндэслэл, албан бичгээр мэдээлэл шаардвал бид зөвхөн тухайн хүн, тухайн хугацаа, шаардсан төрлийн мэдээллийг гаргана. Хүсэлт бүр (байгууллага, албан бичгийн дугаар, үндэслэл, гаргасан мэдээллийн хүрээ, файлын хэш) бүртгэгдэж 5 жил хадгалагдана; хууль хориглоогүй бол хэрэглэгчид мэдэгдэнэ. Байршлын түүх 30 хоног хадгалагддаг тул үүнээс хуучин мэдээлэл өгөх боломжгүй.
Family нь эцэг эхийн зөвшөөрөл, оролцоотойгоор ажилладаг гэр бүлийн хэрэгсэл. Хүүхэд гэр бүлд зөвхөн эцэг эхийн үүсгэсэн 6 оронтой кодоор нэгдэнэ — өөрөө бүртгүүлэх боломжгүй.
Хүүхдэд зар сурталчилгаа харуулдаггүй, худалдан авалт санал болгодоггүй, гуравдагч этгээдийн аналитик байхгүй. Багцын төлбөрийг зөвхөн эцэг эх (гэр бүлийн эзэн) хийнэ.
Энэ бодлогод өөрчлөлт орвол аппын дотор мэдэгдэж, шаардлагатай бол зөвшөөрлийг дахин асууна. Өмнөх хувилбарыг хүсэлтээр өгнө.
«Нолго арвижих» ХХК · улсын бүртгэлийн регистр 3013944 · Монгол Улс
info@familyapp.mn
Family апп, түүний програм хангамж, дизайн, лого нь «Нолго арвижих» ХХК-ийн оюуны өмч бөгөөд Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдана.